Monday, April 19, 2021

Бетта загас тэжээх арга

    Энэ загас үнэхээр их тэсвэр тэвчээр сайтай ямарч зүйлд үл дийлдэх эрэлхэг дайчин зан чанартай аквариумын загас тэжээгчдын баяр баясгалан болсон үзэсгэлэнт сайхан загас билээ. Бетта нь зүүн өмнөд азийн цагаан будаа тарийлдаг намгархаг усанд амьдардаг. Тайван дөлгөөн Бетта Имбеллис болон догшин дайчин Бетта Сплендэнс гэх хоёр өөр зан чанартай Бетта байдаг. Энэ загасыг өөр бас Сиамын зодоонч загасч гэж нэрлэдэг. Ягаад гэвэл Бетта Сплендэнсийн атуух нь бусад атуухтайгаа таардаггүй учир догшин хэрцгийгээр тулалддаг. Харин Бетта Имбеллис эсрэгээ энх тайвныг эрхэмлэдэг дөлгөөн тайван зан чанартай. Атууны сэлүүр богино байдаг бол атуух нь өвөрмөц далбагар сэлүүрээрээрээ ялгаатай. Өөр атуухтайгаа таарвал догшин ширүүн төлөвтэй болж гоёмсог урт далбаа сэлүүрээ дэлгэж догшин ширүүн байдлаа илтгэдэг. Атуухуудийг тус тусд нь байлгахгүй бол аквариумыг цуст дайны талбар болгож мэднэ. Бетта нь тоолж баршгүй олон өнгийн гоёмсог үзэмжтэй ба жирийн үед удаан тайван сэлдэг. Тэд бусад Лабиринт овгийн загаснуудтай адил агаар амандаа хуримтлуулж удаан амьсгалж чаддаг. Дахин дахин усны мандалруу гарч амьсгаа авдаг. Тэднийг жижиг шилэн сав уутанд хийж худалддаг ба энэ нь тэдний бусад загас шиг хүчил төрөгч ихээр дутагддаггүйтай холбоотой. Тэднийг хатаасан ялтсан хоолоор тэжээхэд тохиромжтой. Тэднийг өрөөний температурт жижиг шилэн саванд байлгаж болно гэж буруу бодож болохгүй. Бусад загас шиг л дулаан таатай аквариумд тэжээх нь илүү тохиромжтой. Хэрвээ жижиг шилэн саванд түр байлгаж байгаа нөхцөл усыг нь үе үе сольж байх хэрэгтэй.




    Атуух нь усны мандал дээр хөөс бөөгнүүлж үүрээ засдаг. Зассан хөөсөн агаараар төлөө амьсгалуулах гэж тэр. Атуу нь зассан үүрэнд орсны дараа атуух нь шургуу өдөж атуугаа ороож түрсэлнэ. Түрсээ шахсаны дараа хоёулаа хамт атуухын барьсан үүрэнд түрсээ арчилдаг. 2 хоногийн дараа жараахай цухуйж ирэхэд атуу нь амандаа хийн цэвэрлэн халамжилдаг. Хөөсөн үүр хайлж удалгүй жараахайнууд сэлж эхэлдэг. Жараахайнуудыг Brine shrimp буюу артемийн өндөг амилуулж хооллох тохиромжтой. 5 сарын дараа гэхэд эр эм нь танигдаад хоорондоо дайтаад ирвэл гэрийнхээ онгорхой амсартай сав болгонд тусгаарлаж хийх хэрэг гарна. Бетта үржүүлэх тийм ч хэцүү ажил биш учир нь беттанууд жараахайгаа хайрлан хамгаалдаг.

Monday, July 4, 2016

Черри барби


Черри бол Кипринд овгийн барб хэлбэрийн эвсэг хөдөлгөөнтэй загас юм. Олуулаа байхдаа сүрэглэнэ. Эр нь улаавтар өнгөтэй шахах үедээ гүн улаан болдог. Эм нь шардуу биетэй биеийн дунд хэсгээр алтлаг болон бор зураастай, мөнгөлөг гэдэстэй. 5 см хүртэл томорно. Ургамал сайтай, сүүдэрхэг, тогтуун, гүехэн pH 6.0 - 8.0, хатуулаг (dH) of 5.0 - 19.0. температур 73 - 81 °F (23 - 27 °C) байвал тохиромжтой. Үржүүлэх нөхцөлд нэг эрд 2 охин оногдохоор харьцаатай байвал сайн. 200, 300 түрс гаргадаг бөгөөд 2 хоногт амилж, 2 хоногийн дараа сэлж, 5 сарын дараа 1 см урттай болдог. Дунджаар 4 жил насална.

Мөнгөлөг акул


маш сонирхолтой загас
Мөнгөлөг акул
Шинжлэх ухааны нэр: Balantiochellus melanopterus
Овог: Characidae /Characins/.
Ерөнхий нэр: Bala Shark, Tricolor Shark, Shark Minnow
Арчилгаа:Дунд зэрэг
Хэмжээ: Ихдээ 35см
Пш:6.0-7.5
Усны хатуулаг. 5-15 dGH
Дулаан: 22-28°C (72-84F) Ер нь 22 хэмд илүү тааламжтай
Нас: 8-аас 10 жил.
Үүсэл: Sumatra, Thailand, Borneo, Malaysia
Араншин: Догшин биш ба заримдаа жижигхэн загас үмхчнээ бас 
Үржил: Түрс гаргадаг ба эр эмийг тусгаарлах хэрэгтэй. Их л ховор болдог юм байна даа. Үржлийн талаар нээх онц гойд хэцүү зүйл алга юм шиг байна.
Аквариум хэмжээ: Багадаа 200 литр
Хоол тэжээл:Хавч хэлбэртэн, шавьж, хуурай хоол, ургамал иддэг хааяа даа. Дун г бол хараал шууд дуртай хоол нь юм гэнэ.
Хүйс: Тогтооход бэрх, эм нь эрээсээ нилээн том биетэй.
Эдгээр нь ихэнхи загастай эвсэг байдаг.

Дискус Цихлид


Ерөнхий зүйл

Дискус загас нь өмнөд америк цихлид дундаас хамгийн илбэг байдаг. Дискус цихлидүүдийн арчлахад амарч усны шүүлтүүр хооллолт зэрэгийг тохируулахгүй бол болохгүй.


Дискусын ерөнхий шинж 

Энэ загасны биеийн хэлбэр хавтгай дугариг учир энэ нэрийг авчээ. Өсч томорсоор жижиг тавагархуу болдог.Бусад цихлидийг бодвол дискус маш олон гоё өнгөнд хувирч сайжирсан загас. Оригиналь өнгө нь олив бор. Улаан. цэнхэр ногоон шар зэрэг өнгөтэй загасыг голдуу үржүүлж байна.

Дискусын худалдаа

Бие гүйцсэн дискус нилээд үнэ хүрдэг ба гоёмсог сайн шилэгдмэлүүдийг нь бол зуу гаас хэдэн мянган доллар хүрэх нь ч бий.
 
Дискус хоолоо голох тохиолдол их. Үргэлж худалдаж авахын өмнө ямар тэжээлээр өсгөснийг нь урьдчилж асуудаг.. Хэрвээ та эрүүл чийрэг дискус авах гэж байгаа бол хэдэн цагийн үед ямар хоолоор хооллодгийг нь асуух хэрэгтэй байх нь

Дискусийг хооллолт

Шинэ аквариуманд идээшүүлэх гэж байгаа бол дискусийн хөлдүү мах бол дажгүй сонголт гэдгийг анхаараарай. , Тэднийг бас бусад ургамал ногооны гаралтай хоолнуудаар тэжээх нь зан ааш болон өсөлт хөгжилтөнд нь тустай. Ерөнхийдөө холиод л өгөөд байх нь

Дискусны усны байдал

Дискус амазоны усанд сайн зохицон амьдардаг. Тиймээс тэдэнд боловсорч удсан байгалийндуу усанд байлгавал таатай. Бага хатуулагтай усанд байх чадвартай болж өгвөл 6 ph байлгаад өгөх хэрэгтэй. Бага хатуулагатай ус нь уугуул орчинтой нь илүү тохирдог учир тэдэнд тухтай байна гэсэн үг.Дискус дулаан усанд дуртай богоод Темпэратүр-ийг ни 28°~31°С тааруулна, тэгээд бас байнгийн агааржуулагч хэрэгтэй.Ус нь рН 5,5 - 7,0, а Gн 2° - 10° dH *, t=30°С. байхад зүгээр

Дискусны савны байх байдал

Дискус ер нь тайван бусад загастай нөхөрсөг байхыг эрмэлздэг. Анхааралтай ажвал тэд бараг ямарч усны түвшинтэй байсан сэлэхэд зохицсон . Тэдний биеийн хэлбэр сэлэх чадвар зэрэг нь найман талт нам аквариумд онцгой зохицно

Хээлтэх

Хээлтэх насанд хүрж эцэг эх болоход хэцүүхэн. Шургуу зүтгэж байж цихлитүүд үр төлөө босгодог. Төлөө амилуулсаны дараа бяцхан төлнүүдийг эхээс нь салгаж болохгүй, учир нь эхэд нь түүнийг хооллох тусгай зохилдлогоотой. Болгоомжтой ойртож ажиглавал төл нь эхийнхээ арьсийг идэж буй болох нь тодорхой харагдана. Энэхүү байгалийн хоол нь шинэхэн төлүүдэд сайн тэжээл болдог



Олон төрлийн дискуснуудыг хамтад нь холиод нэг аквариумд хийхэд маш сонирхол татахуйц сайхан харагддаг. 1970 оноос хойш өнгийг нь маш ихээр хольж гаргаж авж чадсан. Өөр өнгөтэй хосууд үржилд ордог боловч төл нь тэдний дундах холигдмол өнгийн өвчиж төрдөггүй. 

Овог - Chichlidae

Хэмжээ - Up to 15 cm

Нутагшил - Өмнөд америк

Ус - 6 
7ph зөөлөндүү

Хэм - 26-29°C

Тэжээл - Omnivore - Ялтсан ургамалийн, хөлдүү амьд хоол

Үржил - Хэцүү

Төрөлт - Түрс шахдаг

Аквариум - Дискус бусадтай нөхөрсөг эвтэй загас

Аквариумны хэмжээг сонгох

Та эхлээд аквариумаа байрлуулах тохиромжтой байрлалаа сонгох хэрэгтэй. Энэний тулд аквариумны цахилгаан хэрэгсэл залгах боломжтой, нарны шууд тусгал бага тусдаг хэсэг, өрөөны интерьерт нийцүүлэх зэргийг тооцож тохиромжтой байрлалыг сонгож бэлтгэнэ. Дараа нь шууд ойр байх загасны дэлгүүрээс том аквариум янз бүрийн загас ургамал худалдаж аваад байрлуулаад болно гэж бодогдож байж болох юм. Гэхдээ өмнө нь ямар төрлийн загаснууд хоорондоо таарж эвтэй амьдардаг, биеийн хэмжээ, амьдрах боломжтой усны температур, найрлага болон тоо ширхэг нь аквариумд хэд байвал зохих зэргийг тооцож үзсэний дараа худалдан авах хэрэгтэй.

  1. Загасны төрөл. Алтан загас шиг том бөгөөд ус ихээр бохирдуулдаг загаснуудад том хэмжээтэй аквариум шаардлагатай. Шалтгаан нь том аквариумд ус амархан бохирдож усны чанар муудан  загас өвчлөх нь бага. Бас усаа байн байн солиод байхгүй, цэвэр байлгахад амар,  химийн найрлага нь огцом муудахгүй зэрэг талуудтай. Мөн загас том аквариумд сайн өсөж томордог. Гүппи шиг идэвхитэй үржилд ордог загаснуудыг амьд зулзгалдаг бусад загастай нь том, ургамал хөвд ихтэй аквариумд сайн хоолосон нөхцөл үржиж олширдог. Алтан загас Гүппи зэрэг намирсан урт сүүлтэй загасыг Барбс гэх мэтийн дээрэлэхчих гээд байдаг загастай цуг байлгавал сүүлийг нь зулгайж гэмтээдэг талтай. Дискус Angelfish шиг үзэсгэлэнтэй дөлгөөн тайван загаснуудыг хөдөлгөөнтэй болхи Aлтан загас гэх мэт загаснуудтай тэжээвэл зохимжгүй.
  2.  Загасны хэмжээ. Таны загас хэр их өсөж томорох вэ? Жишээ нь неон гэх зэрэг жижиг загаснууд 2.5 см хүрдэг бол зарим том төрлийн Арована гэх зэрэг загаснууд 1 метр урттай болдог. Бие гүйцэхэд нь тохирох аквариумд нь тэжээх шаардлагатай болно.Тиймээс загасны өсөлт хөгжилтөнд таарах загасанд чөлөөтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх аквариум сонгож авах нь чухал. Цихлидийн төрлийн том загаснууд жижиг загастай байлгавал барьж идэх аюултай. 
  3. Загасны тоо. Энэ тухай яг таг тавьсан нарийн судалгаа байхгүй ч загас тэжээгчдийн хувийн туршлагаар  жишээ нь 1 шоо дорволжинг 30 см аар тооцож 2м урттай 2 хос загасанд 12 шоо дөрвөлжин гэх зэрэгээр нүдэн баримжаагаар тооцож болно. Сүрэглэн амьдардаг загасыг олноор нь  өргөн аквариумд тэжээх хэрэгтэй. Харин хосолж амьдардаг загасыг дангаар нь дунд зэргийн аквариумд тэжээвэл дээр.

Гүппи

Гүппи нь амьд зулзага гаргагч загаснуудын нэг бөгөөд дэлхийд аквариум сонирхогчдийн дунд хамгийн ихээр тархсан загас юм. Гүппи нь халуун бүс нутгийн загаснууд дунд хээлтэхдээ амар, хамгийн бага арчилгаа шаарддаг загас гэж тогтоогдоод байгаа юм. Олон жилийн туршилт явагдсаний эцэст маш олон төрлийн Гуппиг гаргаж авсан. Өсгөж үржүүлэхэд хамгийн амархан загас юу вэ? гэж асуувал ихэнх загасчид маань гуппи гэж хариулах байх. Энэ загасийг жижиг аквариумны дэлгүүрүүдээс эхлүүлээд дэлхийн хамгийн том дэлгүүрээс ч олж болно. 
Энэ загас маш олон төрлийн өнгө зүстэй байдаг нь энэ загасыг гэрийн нөхцөлд ангилж төрөлжүүлж болон шар, улаан, хөх, ногоон, төмөрлөг туяатай гэх мэт олон төрлүүдийг хооронд нь хослуулж хүссэн өнгө зүсийг гаргаж авах боломжтой байдаг. Xовор төрлийн гуппи-г тэжээхэд маш хэцүү, учир нь тэд маш эмзэг байдаг. Яахав тэжээгээд л, xараад л байхад амархан л даа, гэвч цэвэр зулзага авах, сүүлийг нь задлах, гое өнгө гаргаж авах гэх мэт маш хэцүү асуудлууд байдаг. Атуу (эм) нь 6см хүртэл томордог,  том гэдэстэй эрэгтэй загаснаасаа арай урт, ба өнгө муутай сүүл богиновтор байдаг. Атуух (эр) нь 3см хүртэл томордог,  жижиг нарийвтар биетэй ба ихэнхдээ гоёмсог урт дэвүүр мэт сүүлтэй байдаг сэлэм шиг салаалсан гэх мэт тоолж баршгүй олон төрөл байдаг. Хурдан хөдөлгөөнтэй муутай загаснуудтай байлгаж болохгуй учир нь гоёмсог сүүлэнд нь атаархахдаа шоглож гэмтээдэг гэмтэй. энэ загасийг дангаар нь нэг төрлөөр нь тэжээвэл үнхээр гоё харагддаг.
хатуу навчтай ургамал, хурц өнцөгтэй зүйлс хийж болохгуй учир нь сүүлээ гэмтээх аюултай. Ургамлийн талаар гэвэл хатуу навчтай, хурц өнцөгтэй зүйлс хийж болохгуй because сүүлээ гэмтээх аюултай.Температурийн өөрчлөлтөнд их тэвчээртэй, гэвч градус-аа 20-26 °С; gH 25°; pH 6,5 - 8,5, гэхдээ 7,0 байвал маш сайн. Градусын хурц өөрчлөлт эрэгтэй гуппи-ний сэлүүрүүдэд их нөлөөлнө. Усаа 3/1-ээр солиж байвал сайн.. Бас 1 юм дурдахад 10 литр усанд нэг чимх давс сүүлэнд нь их сайн бас Спиртийн хольцтой иод тун бага хэмжээгээр хийвэл тун дажгуй.. Хооллолтын хувьд бүх төрлийн хоол иднэ ялангуя амьд хоолийг амтархан иднэ, гэвч гол анхаарах зүйл гэвэл хоол ихдүүлж болохгүй учир нь хоол ихэдсэнээс болж үржилгээнд орж чадахгүй болно.. Жижиг төлийг өдөрт 3ан удаа хооллоно, эр эм нь ялгагдсан Гуппи-нд өдөрт 2 удаа, үржүүлгэнд орж байгаа Гуппи-нд өдөрт 1 удаа байхад хангалттай.. Гуппи бол амьд зулзагладаг загасний тоонд орно.. Түрс нь эмийн гэдсэнд боловсроно, төрөх үедээ шууд сэлэж эхлэх зулзага гаргана. Гарсан зулзаганд шууд хоол өгнө Артем л сайн даа.. 3-6 сар болоод яг нас бие нь гүйцнэ.. Хэдэн зулзага гаргах нь Төрүүлж буй эм Гуппи-ний чанар, хэмжээнээс шалтгаална 10-аас 150 хүртэлх төл гаргана. Хээлтэй гуппи болон ойролцоо хэдийгээр төрөхийг нь тодорхойлоход амархан Гэдэсний арын хар толбо тодрох тусам төрөх өдөр нь ойртоно.

Аквариумын ач холбогдол

Хаана ч байхгүй өөрийн гэсэн амьд байгалийн уран бүтээлийг бий болгож байгальтай харьцаж танин мэдэх гээчийн ач холбогдол асар их билээ. Одоо цагт харж мэдрэх орчин нөхцөл хязгаарлагдал болсон үед тэрхүү гайхалтай өнгө төрхийг зөвхөн аквариумнаас л мэдрэх боломжтой. Ямарч технологийн ялгаруулах бололцоогүй өнгө бүтэцийг олог төрлийн үзэсгэлэнтэй загас, ургамлуудаас л харах боломжтой. Энэ нь нүдний өнгө ялгах чадварыг дээшлүүлж байгалийн гайхалтай өнгө дүрсний зохицол хүний сэтгэл зүйд эерэг мэдрэмж төрүүлж таашаал авах үр нөлөөтэй.

Мөн бидний ирээдүй болсон бага насны хүүхдүүдэд эрүүл зөв төлөвшил олгож байгалиа хайрлах сэтгэлгээг төрүүлэн цагийг үр бүтээлтээ зөв зарцуулж аливаа зүйлд тэвчээр хатуужилтай хандаж сурахад үлэмж их нөлөөтэй билээ. Мөн зөвхөн аквариумыг гэр, албан тасалгаа гээд хаана ч байрлуулсанаар тухайн орчний өнгө үзэмж интэрьерт дулаан цэвэр сайхан байдлийг бүрэлдүүлэх ба өрөө тасалгааны агаарын чийгшлийг тэнцвэржүүлдэг сайн талтай.